Ж.Бат-Эрдэнэ: Газрын дарга нар албан тушаалын төлөө нэгнийхээ аминд хүрээгүй


5 жил

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм.

Түүний хүсэлтийг хүлээж авах, цаашлаад оронд нь хэнийг томилох эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ.

Тэгвэл өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Би маш олон ажлыг эхлүүлсэн. Тэр бүх ажлыг минь үргэлжлүүлэх хүн л миний оронд очоосой гэж хүсч байна. Харин газрын дарга нар албан тушаалын төлөө нэгнийхээ аминд хүрсэн гэдэгтэй бол санал нийлэхгүй. Тийм зүйл байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү