Х.Баттулга: Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг тулгаж байна. Үүнийг эрүүл ухаан тунгаан, хүлээн авагтун


6 жил

УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг хүргэж байна. 

Тэрбээр, УИХ-ын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, та бүхний амлалтын тал нь ч атугай биелсэн байх цаг үед намрын чуулган эхэлж байна.  

Монгол Улс маань системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болжээ. 1992 онд бий болсон улс төрийн тогтолцоо төрийн ажлыг зохицуулах чадвараа нэгэнт алджээ. Ганцхан жишээ дурдахад 2 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн 60 тэрбумын гэх хэргийг УИХ-аар хэлэлцэх санал хүргүүлсэн ч хэлэлцсэнгүй. 

Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь засаглалын хямралын тод жишээ юм. Одоогийн тогтолцооны боломж нэгэнт шавхагджээ. Тогтолцоогоо бид өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Хардан яаран дүгнэхийн оронд Та бүхнийг асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй гэж хүсэж байна. 

Монголын төр харриуцлагын хямралд бүрэн нэрвэгдсэн байна. Тиймээс тогтолцооны реформыг хийх цаг болжээ. 

Үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүргийг хүлээсэн Ерөнхийлөгч миний хувьд реформ хийхийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.  Эрхэм гишүүдээ тогртолцооны эрс шинэчлэлд нэгдэгтүн. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг тулгаж байна. Үүнийг эрүүл ухаан тунгаан, хүлээн авагтун.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү