Риана элчин сайд боллоо


6 жил

Барбадос улсаас гаралтай дуучин, жүжигчин, дотуур хувцас гоо сайхны “Fenty” брэндийг үндэслэгч Риана (Робин Риана Фэнти) өөрийн төрөлх эх орондоо онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдлоо. Тэрбээр мөн 2008 онд Барбадосын соёлын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм.

Риана Барбадосын Саинт Майкл хотноо төрж, нийслэл Бриджтаунд өссөн бөгөөд АНУ-ын нэгэн алдартай продюсер түүний авъяасыг нээн илрүүлснээр амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттли “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг бол өөрийн улсын засгийн газрыг гадаад улсад төлөөлөх, өөрийн гэсэн бие даасан эрх үүрэг бүхий албан тушаал. Барбадосын засгийн газар түүнийг дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулж, нэр хүндийг өндөрт өргөж чадна хэмээн итгэл хүлээлгэж байна” хэмээн хэлжээ.

Харин алдарт дуучин Риана “Миний хувьд үүнээс илүү бахархалтай зүйл гэж үгүй. Барбадос хүн бүр эх орныхоо төлөө өөр өөрийн чадах зүйлээ хийх ёстой гэж би боддог. Би энэхүү үүрэг хариуцлагатай албыг хүлээж авахад бэлэн байна. Би ерөнхий сайд Моттли болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах болсондоо үнэхээр баяртай байна” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү