Шилдэг ногоочдыг тодруулна


6 жил

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 24-ний 12.00 цагт “Мишээл экспо” төвд болно.
Арга хэмжээний хаалтын үеэр "Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос хүнсний экспорт болон импорт, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулна.
Мөн үзэсгэлэн худалдаанд хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймаг, сум, дүүрэг, төсөл, олон улсын байгууллагыг тус тус шалгаруулж, шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгжийг тус тус тодруулах ажээ.

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд өдөр бүр өөр, өөрийн онцлогтой байсан билээ. Тухайлбал, есдүгээр сарын 22, 23-ны бямба, ням гаригт "Мах, сүүний анхдугаар аян"-ы үр шим, "Хүүхдэд зориулав" өдөрлөг тус тус болсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү