Төв аймгийн залуус чууллаа


6 жил

Төв аймгийн 27 сумын 350 оюутан залуус анх удаагаа нэгэн дээвэр доор чуулж байна. Залуучуудыг нийгмийн бүхий л салбарт үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хууль, Төв аймгаас Залуучуудын талаар баримтлах бодлогыг сурталчилан таниулах зорилготой энэхүү "ТӨВ+2030" фестивалийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Төв аймгийн Залуучууд хөгжлийн төв, "Эх нутгийн иргэд" ТББ, "Төв аймгийн залуус" ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ сарын 21-нд эхэлсэн тус фестиваль нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд оролцогчид спортын таван төрөлд хүч өрсөлдөн, оюутан залуусын нийгмийн оролцооны талаар илтгэл тавьж санал бодлоо солилцох ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү