МАН-ын Удирдах зөвлөл хуралдана


6 жил

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдахаар болжээ. Учир нь, маргааш нийслэлийн МАН-ын Бага хурал болно. Энэхүү хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж хэнийг нэр дэвшүүлэх, нийслэлийн МАН-ын даргыг ямар процессоор сонгох зэрэг асуудлаа хэлэлцэх юм байна.

Одоогоор нийслэлийн МАН-ын даргын өрсөлдөөнд Су.Батболд, Д.Сумъяабазар нарын нэр яригдаж байна. Хотын дарга Су.Батболдын хувьд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн. Харин Д.Сумъяабазар сайд хараахан албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү