С.Эрдэнэ: Галын наадам хийсэн. Гэхдээ хэн ч түлэгдээгүй


6 жил

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ярилцлага өгөхдөө энэ талаар тайлбар хийжээ. 

-Ардчилсан намын “Нийслэлийн чуулган 2018”-ын үеэр гишүүд нь архидаж, нэгнийгээ түлсэн гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Ийм хэрэг гарсан юм уу?

-Ардчилсан намын гишүүд бие биенийгээ түлсэн гэсэн мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Зүгээр л Ардчилсан намын нийслэлийн чуулганыг харлуулах гэсэн сөрөг мэдээлэл гаргаж байгаа юм. Галын наадам хийж, салют буудуулсан нь үнэн. Гэхдээ тэнд хэн ч түлэгдээгүй. Түлэгдэхээр ч нөхцөл байдал болоогүй. Би өөрөө галын наадмын галыг асаасан. Намын дарга уламжлалын дагуу галыг нь асаадаг. Тэнд хүн бүр баяр хөөртэй байсан.

Гэтэл хавтгайрсан архидалт болсон мэтээр бичсэн байна лээ. Тэр үед архидалт болоогүй. Хоёрдугаарт, үйл ажиллагаанд Солонгосын Гүнгмин их сургуулийн дөрвөн багш, Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчид оролцсон. Гаднын төлөөлөгчид оролцож байхад архидалт болно гэж юу байх вэ. Ямар ч асуудал гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү