Баярын Болд хайрандаа умбасаар...


6 жил

 Б.Болд Э. Чулуунчимэг нар  хамтран дуулж  Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан цаг саяхан. Тэгвэл урлагийн тогоон дахь хос дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг гэх нэр Б.Болд, Х.Мөнгөнцэцэг гэх нэрээр солигдож байгаа бололтой. Тодруулбал шинэхэн хосууд "Хосын ятга" хэмээх дууг хамтран дуулж, бүр утасны дуудлаганд хүртэл оруулаад амжжээ.

Хоёр жилийн турш үргэлжилсэн хайрын гурвалжин төгсгөл болж Э.Чулуунчимэг охиноо өөр дээрээ авч, өрх тусгаарласан бол, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хамтран амьдарч хүүтэй болж, Булган аймгийн 90 жилийн ойгоор хамтдаа  дуулж   гэр бүл болсноо олны өмнө зарласан. Олон түмэнд болоод нийтийн дууны урлагт нийлсэн гэдгээ ийн зарласан хосууд тун удахгүй хамтарсан тоглолт хийхээр зэхэж байгаа сурагтай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү