“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ


6 жил

Бодит явдлаас сэдэвлэсэн тус киног “Кино Цамхаг” студийн залуус Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажилласан байна.

Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна.

“Кино Цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь аймшиг, триллер чиглэлийн 6 кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмаар ур чадвараа харуулах гэж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү