Сайд нар ажил хаяад буй багш нарт хандан тайлбар хийлээ


6 жил

Засгийн газар яг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаараа багш нарын ажил хаялттай холбооттой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй ч албан бусаар ярилцаж байгаа бололтой. Учир нь, Засгийн газрын хуралдаан дуусаагүй байтал Засгийн газраас тэднийг тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Багш нарын ажил хялтын талаар тэдний тайлбарыг хүргэе.

Ч.Хүрэлбаатар: -У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл таван их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт дөрвөн их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар есдүгээр сарын сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. 

Ц.Цогзолмаа: -Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Гэвч ухарч, шантарч, гомдоллох эрх надад байхгүй Энэ зорилгын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү