Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцоно


6 жил

Ардчилсан намын ҮБХ-ны дөрөвдүгээр хуралдаан Төрийн ордонд болж байна. Тус намын ҮБХ-ны хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй хэмээн үзжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ өнөөдөр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.

Мөн хурлаар 'Монголоо сонсъё' аяны тайлан болон долоон төрлийн журмын талаар хэлэлцэж байна. Түүнчлэн шинээр ҮБХ-ны гишүүн болсон хүмүүст гишүүний батламжийг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар гардууллаа.  Ардчилсан намын зүгээс Хэнтийн нөхөн сонгуульд нэр хүнд сайтай, олны танил хүнийг өрсөлдүүлэх ёстой гэсэн байр суурийг барьж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү