Г.Баясгаланг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томиллоо


6 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо. 

Тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байсан Ш.Солонго Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон билээ. Ш.Солонго өнгөрсөн тавдугаар сард шинэ албан тушаалд шилжсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан мэдээлж, шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөнөөс Г.Баясгалан хамгийн өндөр оноо авсан тухай Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн юм. 

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудлыг ЗГ өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэлээ. 

Г.Баясгалан нь Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн  төрийн мэргэшсэн албан хаагч юм. Хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч юм. 

Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү