Аугаа барилгууд: Урлагийн ордон


6 жил

Валенсий Урлаг, Шинжлэх ухааны хотхоны шуугиан тарьсан барилгуудын нэг болох Хатан хаан Софиагийн Урлагийн ордон ган, бетоноор барьсан нүсэр том дуурийн ордон бөгөөд шигтгэмэл хучилттай. Эл барилга дээш хөөрсөн мэт ер бусын цагаан дээврээрээ алдартай агаад далайн аварга том амьтны барималтай адилтгах нь их. 75 м өндөр тул дэлхийн хамгийн өндөрт тооцогддог эл дуурийн ордонд дөрвөн концертын танхим байдгийн хоёр нь том (нэгэнд нь дуурь, нөгөө нь янз бүрийн зорилгоор ашиглагддаг) ба нөгөө хоёр нь арай жижиг тоглолтын талбайтай. Дуурийн цонх, мушгирсан дээврийн заагаар үзэгчид эргэн тойрны гоёмсог нуур, цэцэрлэгээс Урлаг, Шинжлэх ухааны хотын тансаг барилгуудыг харах боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү