Аугаа барилгууд; Масжед-и-Шах


6 жил

Залбирлын танхимынхаа дээгүүр хөөрч буй мэт оюу ногоон бөмбөгөр дээвэр, вааран хавтанан  чимэглэл хоёроороо Масжед-и-Шах лалын ертөнцийн хамгийн сайхан барилгын тоонд баттайяа ордог юм. Үүнийг Персийн (өнөөгийн Иран) төрийг барьж байсан хүчирхэг Сафавид  гүрний үед байгуулсан юм. Эл гүрний аугаа удардагч I Шах Аббас Сафавидын нийслэлийг Исфахан руу гүүлгэсэн бөгөөд том бүтээн байгуулалт эхлүүлсний дотор   хотынхоо гол мечет болгохоор Масжед-и-Шахын гол үүдийг шинэ төв талбайн зүг, өмнө зүг харуулан бариулжээ.

Энэхүү мечет Сафавидын архитектурын гайхамшигт дурсгал юм. Тэр цагын аугаа мечетүүдийн адилаар залбирлын танхим нь асар том дан бөмбөгөр дээвэртэй ба үүгээрээ ой шугуй мэт багшралдсан олон баганатай өмнөх үеийн мечетүүдээс эрс ялгардаг. Дуу хоолой сонсголонтойёо  цуурайтахын зэрэгцээ орон зайн шийдэл нь үнэхээр хэрэгцээ хангам ба үй олон хүн агуулж чадахуйц. Боломж нь байвал бөмбөгөр дээвэр мөн хараа булаам чимэглэлтэй агаад гаднах тод өнгөтэй вааран хавтангууд нь лал маягийн гайхалтай хээ угалз үүсгэжээ.

Эл барилгад Персийн томоохон мечетэд байх өөр нэг шинж байдаг нь хэд хэдэн айван (үүд) бүхий асар том дотоод талбай. Том мечетүүдийг ийм цэлгэр талбайтай хийдэг нь мөргөлчид дотогш орохын өмнө угаалга үйлддэгтэй холбоотой ажээ. Талбай мөн шашны сургууль, өвлийн залбирлын танхим зэрэг барилгуудыг холоос харах боломж олгодог юм. Цогцолборыг тэр чигт нь, ялангуяа минаретын дээд хэсэг, ивануудыг – тун ч чамин хийсэн ба тод өнгөнүүдийн уусалт үүсгэдэг шаазан ваарны шинэлэг технологиуд ашиглажээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү