Аугаа барилгууд; Ангкор Ват


6 жил

IX-XIV зууны хооронд Камбожийн  нутагт хүчирхэгжин мандаж байсан Кхмерийн Эзэнт гүрний нийслэл Ангкорын зүрхэнд дэлхийн хамгийн том шашны байгууламжуудын нэг Ангкор Ват оршино. XII зуунд II Суряаварман хааны үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн Кхмерийн династи өвөрмөц соёл иргэншил бүхий улс байв. Суряаварман хаан гүрнээ тэлж өргөжүүлэхийн хажуугаар нүсэр том хот, сүмүүд бариулж байжээ.

 

Түүний хаанчлалын үед Анкор аж үйлдвэрийн өмнөх эриний дэлхийн хамгийн том хотын энд хүрсэн юм. Ангкор Ватыг 1120 оны үед Хинду шашны Вишну бурханд зориулж барьж эхэлсэн боловч Кхмерийн ‘’бурхан-хаан’’ Суряаварманы онгон шүтээн, улмаар бунхан болон хувирчээ. Давхралдсан тавцан дээр дэлгэрч буй таван лянхуа цэцэг мэт загвар нь Энэтхэгийн хинду архитектурын тусгал юм.

Кхмер сүмүүд энэтхэг сүмүүдийн нэгэн адилаар бурхдын өлгий-ариун  Мэрү уулыг бэлгэдсэн өндөр, шовх дээвэр бүхий шүтээний газар төвлөдөг. Харин Ангкор Ват асар томоос гадна барилгын зохион байгуулалт нь кхмер уран барилгын өвөрмөц өнгө төрхийг илтгэнэ. Голын шовх дээврээс гадна дөрвөн жижиг дээвэр Мэрү уулын оргилууд бэлгэджээ. Сүмийг гурван тусдаа гудам хүрээлэх ба гадуураа хана болон усны шуудуу бүхий эл цогцолбор 1500 м урт үргэлжилнэ. Кхмер барималчид цогцолборыг Хиндугийн их туульсын үйл явдлууд, кхмерчүүдийн сансрийн талаарх төсөөллөөр чимэглэжээ. Зөвхөн хүрээлсэн гудмуудад хэдэн мянган товгор сийлбэр бий бөгөөд цөмийг нь тойрч үзэхийн тулд 21 км алхах болно.

   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү