Баян-өлгий аймаг 10 гаруй тэрбум төгрөгний хохиролтой байна.


6 жил

 

Цаг үеийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газар,Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтарсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Онцгой байдлын газар болж өнгөрлөө.Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд  7 сарын эхээр  ихэнх нутагт түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орж байна.

Энэ сарын 10,11,15,16,17-ны өдөр ихэнх нутгаар 0.1-57.0 мм, бороо (Төв аймгийн Борнуур,Зуунмод,Мөнгөнморьт суманд 24.0-28.0 мм,Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 33.0 мм,Нийслэлийн Багануур,Налайх,Баянзүрх,Сонгинохайрхан дүүрэгт 28.0-42.0 мм, Булган  аймгийн Дашинчилэн суманд 52.0 мм, Бүрэгхангай суманд 57.0 мм) орсон бөгөөд  Баян-Өлгий,Өмнөговь,Дорноговь,Сэлэнгэ,Сүхбаатар аймгийн зарим сум нутгаар олон жилийн дунджаас их орсон хэмээн Онцгой байдлын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян мэдэгдэв.

Тэрээр “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан 3 иргэн гэмтэж бэртсэн ч тухайн үед яаралтай тусламж авч, Улаанбаатар хот руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар татсан байгаа. Эдгээр хохирол амссан 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд тор хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үеэрт автсан нутаг дэвсгэрт үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 23, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол” ХХК-ийн 23 ажилтан, орон нутгийн 105 иргэн, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Хохирол амссан иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх халуун хоол, байрлах газраар хангаж байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү