"Big Gee" төрсөн өдрөөрөө Вашингтон хотыг доргиох уу


6 жил

Монголд хип поп урсгалыг дэлгэрүүлэгч Big Gee нэрээрээ алдаршсан Төгсжаргал овогтой Мөнх-Эрдэнэ нь 1983 оны 7-р сарын 5-нд Улаанбаатар хотноо төрсөн. Радио Телевизийн Дээд сургуулийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр 2005 онд дүүргэсэн.

1999 оноос реп хийж эхэлсэн бөгөөд 2006 оны 11 сарын 18-нд Click Click Boom бүлгийг нөхдийн хамтаар байгуулж байжээ. 

Анхны цомог болох “ Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”(2008 ), “Мөнгөгүй хүний цомог”(2009), “Монгол реппер” цомог (2010), Жонон хамтлагтай хамтарсан “Монголз” цомог (2011), “Geeometry”(2014) цомгоо тус тус гаргасан. 


Мөн Click Click Boom бүлгийн хамтаар“ Үл хөдлөх хөрөнгө”цомог (2011),“Нүүдэл” (2013) цомгуудыг гаргасан байна.
2009 онд “Click Click Boom”- Үл хөдлөх хөрөнгө, 2010 онд “Монгол Реппер”, 2012 онд “Click Click Boom&Onyx- Original Hip Hop” тоглолтуудыг зохион байгуулсан.


Дуу хөгжмөөс гадна хэд хэдэн телевизийн бүтээлд дүрээ мөнхөлжээ. “7 сарын 1”, “Алтан Ус”, “Микроны босс” зэрэг уран сайхны кинонуудад голлох дүрийг бүтээсэн ба “Нарны жим” олон ангит кинонд тоглосон юм.

Тэрээр энэ жил төрсөн өдрөө Америкт өнгөрүүлж сурагтай 
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Анар [192.82.75.xxx] 3 жил
nice i like big gee song
Зочин [103.26.193.xxx] 4 жил
уучлаарай андуурчихлаа
Зочин [103.26.193.xxx] 4 жил
уучлаарай андуурчихлаа
Энх Ертөнц [192.82.71.xxx] 4 жил
Би жийгийн шүтэн бишрэгч
Зочин [202.9.46.xxx] 4 жил