Маргаашийн Коста-Рика-Швейцарийн тоглолтод МОНГОЛ ХҮҮ талбайд бөмбөг барьж гарна


1 жил

ДАШТ-ий ногоон зүлгэн дээр анх удаа хөтөч хүүхдээр монгол хүү Ө.Амар бөмбөг барьж гарахаар болжээ.

Тэрбээр Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд Москвагийн цагаар зургаадугаар сарын 27-нд /Улаанбаатарын цагаар 28-ны 02:00 цагт/ болох E хэсгийн Коста-Рика-Швейцарийн тоглолтод талбай дээр гарах юм байна. 

Official Match Ball Carrier  /OMBC/ буюу хөтөч хүүхдийг нийт 64 тоглолтын 40 тоглолтод нь зохион байгуулж буй улс буюу ОХУ-аас сонгосон бол үлдсэн 24-т нь Монгол Улсаас өрсөлдөөд нэг эрх авчээ. Монголоос 600 гаруй хүүхдэд сонгон шалгаруулалт явуулж Ө.Амарыг сонгосон байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү