Шүүгч нар 20 удаа 11 м-ийн торгуулийн цохилт зааж, дээд амжилт тогтоолоо


1 жил

Иран-Португалын тоглолтын үеэр шүүгч бичлэг давтаж үзээд Португалын хаалганд 11 метрийн торгуулийн цохилт хийлгэсэн. Энэ нь “ОХУ 2018” ДАШТ-ий 20 дахь нь болжээ. Ингэснээр 11 метрийн торгуулийн цохилт заасан тоогоор дээд амжилт тогтоосон байна. “Итали 1990”, “Франц 1998”, “Япон БНСУ 2002” ДАШТ-д 18 удаа торгуулийн цохилт заасан нь өмнөх дээд амжилтад тооцогдож байв.     

ОУХХ энэ жилээс анх удаа шүүлтэд бичлэг давтаж үзэх арга ашиглаж байгаа нь дээд амжилт тогтооход нөлөөлсөн нь дамжиггүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү