Оросууд хэсгээсээ гарах нь тодорхой боллоо


1 жил

Дэлхийн аваргын хэсгийн хоёрдугаар шатны тоглолт Орос, Египетийн шигшээ багуудын тоглолтоор өнгөрсөн шөнө боллоо.

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-ний өдөр Москва хотын Лужник цэнгэлдэхэд хүрээлэнд болоход ОХУ-ын Саудын Арабыг 5:0-оор буулган авсан билээ. Тэгвэл А хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт болох ОХУ, Египетийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж, оросуудын үнэмлэхүй ялалтөөр өндөрлөв.

Тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үе эхлээд оросуудын тоглолт эрс сэргэж, гурван гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан юм.

 
Египетийн хамгаалагч, багийн ахлагч Ахмед Фати Оросын Артем Зюбад ирсэн дамжуулалтыг холдуулах гэж үзээд өөрийнхөө хаалганд гоолдсон. Санамсаргүй байдлаар гоол алдсан египетчүүд энэ байдлаас гарч амжаагүй байтал өмнөх тоглолтын баатар Денис Черышив тооны харьцааг холдуулж, ердөө гурван минутын дараа Артем Зюба гоолдов. Түүний хувьд энэ удаагийн ДАШТ-ий хоёр дахь гоол нь болсон юм.

Хүнд байдалд орсон египетчүүдийн хувьд гоол хийх нь чухал байлаа. Оросын хамгаалагч М.Салахыг довтлох үеэр 16 метрийн шугам дотор унагасан тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилтыг өгсөн. Английн премьер лигийн мэргэн бууч М.Салах цохилтыг амжилттай гүйцэтгэсэн. Түүний мөрний гэмтэл нь бүрэн эдгээгээгүй байгаа ч ДАШТ-д анхны тоглолтоо хийж, эхний гоолоо оруулав.

Ийнхүү “А” хэсгийг ОХУ хоёр хожилтойгоор итгэл төгс тэргүүлж эхэллээ. Хойд хөршийн хөлбөмбөгчид эсрэг багийн хаалганд нийт 8 гоол хийсэн оруулаад байна. Энэ хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт өнөө шөнө болно. Тэд дараагийн тойрогт Уругвайтай таарч тоглох бөгөөд хожигдсон ч хэсгээсээ шалгарах боломжтой болжээ. Хожих буюу тэнцсэн тохиолдолд хэсгээсээ нэгээр шалгарна.

“А” хэсэг

ОХУ – 6 оноо /8 гоолтой/
Уругвай – 3 оноо
Египет – 0 оноо
Саудын Араб – 0 оноо

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү