Зураач С.Заяасайхан "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэнэ


6 жил

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ ирэх сарын 1-ний өдөр дэлгэхээр болжээ.

Долоодугаар сарын 1-5-ны өдрүүдэд Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art  галерейн захирал Селио Барратто ажиллах аж.

Зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр  "Монгол Контент" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд санамж бичгийн хүрээнд түүний бүтээлийг бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авч эхний ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Time machine” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, зураачийн талаарх баримтат киног бүтээж байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү