МУГЖ И.Одончимэг Солиот эхийн дүрээр ОУ-ын наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагнал авлаа


6 жил

   Өнгөрсөн бямба гаригт "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-д “SCO”-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий номинацид шагнал авлаа.МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Мөн "Солиот эх" кино Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны кино ийнхүү Хятадын кино театрт гарахаар болжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү