Монголчууд багийн спортоор Дэлхийн аваргад өрсөлдөнө


6 жил

Монголчууд анх удаагаа Олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. 
ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол өнөөдөр 192 байр ахиж, Монгол Улс дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж байна.

Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын 4-р байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алт гэх зэрэг бахдам амжилтыг үзүүлээд байгаа юм.

Нэг жилд хоёр багаа Дэлхийн Их Дуулгад оролцуулсан Монголын багийн амжилтын буухиа үргэлжилсээр 6 дугаар сарын 8-12-ны хооронд Филиппин улсад зохион байгуулагдах ФИБА 3х3 Дэлхийн аваргын тэмцээнийг зорьсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү