Н.Төгцогт жингийнхээ чансааны 10 дугаарт дэвшлээ


6 жил

“Boxrec” мэргэжлийн боксчдын чансааг шинэчлэн гаргажээ. Мэргэжлийн дэвжээнд 10 дахь тулаанаа өнгөрсөн ням гаригт Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийж, гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан манай МУГТ, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт шинэчилсэн чансаанд жиндээ 10 дугаарт эрэмбэлэгджээ.

 WBA  холбооны дэлхийн аварга цолыг 2017 оноос эзэмшиж буй Лео Санта Крус чансааг тэргүүлж, WBO холбооны дэлхийн аварга, Ирландын боксчин Карл Фрэмптон, WBC холбооны дэлхийн аварга АНУ-ын Гэри Рассел,  WBA холбооны аваргын бүсийг 2016 оноос эзэмшиж буй Абнер Марес, WBO холбооны бүс эзэмшигч Оскар Вальдез, IBF холбооны дэлхийн аварга Жош Уоррингтон нар эхний зургаад жагсч байна. Үүнээс харахад манай хүн тун удахгүй дэлхийн аваргын бүсний төлөө тоглох магадлал өндөр байна.       

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү