“Тамхины ишгүй байгууллага – Тамхигүй орчин” аянд нэгдээрэй


6 жил

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын гишүүн орнууд жил бүрийн 5-р сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

2018 оны энэ өдрийг “Тамхи зүрхэнд хортой – Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” нэгдсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэхүү ажлын хүрээнд хүн амын тамхидалт, дам тамхидалтаас үүдэлтэй зүрх судасны өвчний талаарх ойлголтыг сайжруулах, эрсдэл өндөртэй бүлэгт чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөсний дотор “Тамхины ишгүй байгууллага – Тамхигүй орчин” сэдэвт сарын аяныг 2018 оны 5-р сарын 15-наас 6-р сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. Уг аяныг хувь хүн, байгууллага, албан газрууд дэмжин оролцож, дотоод орчиндоо тамхины утаа болон ишгүй байцгааж эрүүл мэнддээ анхаарыг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү