Өнөөдөр болох үйл явдал


6 жил

09:30 цагт Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.

09:30 цагт Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.

09:30 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно.

10:00 цагт "Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг “Holiday inn” буудлын хоёр давхарт эхэлнэ.

10:00 цагт Налайх дүүрэгт Нийслэлийн Цэргийн штабаас цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний анхан шатны бэлтгэл сургалтын явцтай танилцана. /Хангарьд ордноос унаа хөдөлнө/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү