Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилсан хууль бус үйлдэлд хариуцлага тооцжээ


6 жил

“Сакуралайфмакс” ХХК нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах “Alivemax” компанийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулиар 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ.

Тус компани нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөрний өвчин, тархины саажилт зэрэг 2000 гаруй өвчнийг эдгээдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж  дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.

Хууль бус сурталчилгааг хүргэсээр байгаа телевизүүд нь хууль бус үйлдлээ зогсоогоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн мэдэгдлээ.     

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү