Улсын хэмжээнд 16.3 сая төл мал бойжиж байна


6 жил

Улсын хэмжээнд 2018 оны 5 дугаар сарын 18 буюу өнгөрөгч баасан гаригийн байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдээд байна.

 

Тэгвэл 2018.05.11-ний байдлаар

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байв. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байлаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү