Монгол зураачдын 40 бүтээл Тайваний үзэсгэлэнгийн шигшээд шалгарчээ


1 жил

Ирэх зургадугаар сарын дундуур тус үзэсгэлэнгийн эцсийн шатны хариу гарах юм байна.

"Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн" нь Тайваний Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай хамгийн чухал үзэсгэлэнгийн нэг бөгөөд энэ удаад дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн уран бүтээлч 1390 бүтээлээ ирүүлжээ.


Эхний шалгаруулалт тавдугаар сарын 6-нд болж, нийт 209 шилдэг бүтээлийг сонгосноос Монгол Улсаас ирүүлсэн тосон будгийн 40 бүтээл, бусад найман бүтээл хагас финалд оролцохоор шалгарсан байна. Энэ тухай Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун "Хагас финалд шалгарна гэдэг бол шагнал авсантай дүйцэхүйц сайхан хэрэг. Монгол Улсаас оролцсон бүтээл хагас шигшээд шалгарна гэдэгт эргэлзэхгүй байсан. Учир нь, Монгол бол соёлын баялаг өв уламжлалтай. Нүүдэлчний соёл, зан заншил нь Монголын соёл урлагийн хөгжлийг бусдаас өөр, өвөрмөц хэв маягтай болгодог" хэмээн онцолжээ.
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү