Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ДАШТ-д 791 сая ам.доллар төсөвлөжээ


6 жил

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд сар хүрэхгүйн хугацаа үлдээд байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо ОХУ-л болох энэ жилийн ДАШТ-д нийт 791 сая ам.долларыг төсөвлөсөн юм. Үүний 400 сая ам.доллар нь 1-с 32-р байранд орсон шигшээ багуудын мөнгөн шагнал бол 209 сая ам.долларыг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг нь ашигласны төлбөр болгож тухайн тоглогчдийг эзэмшигч багуудад өгнө. 
 
Мөн 134 сая ам.долларыг шигшээ багуудын цугларалтын үеэр гэмтэж бэртсэн тоглогчидод нөхөн олговор болгон өгсөн бол ДАШТ-д оролцож буй 32 улсын шигшээ багт тус бүрт 1.5 сая ам.долларыг дэлхийн аваргын бэлтгэл ажил болгон өгсөн байна.


 
Мөнгөн шагналын дүн (ам.доллараар)

  • Аварга баг - 38 сая
  • Мөнгөн медаль - 28 сая
  • Гуравдугаар байр - 24 сая
  • Дөрөвдүгээр байр - 22 сая
  • 5-аас 8-р байр - тус бүр 16 сая 
  • 9-өөс 16-р байр - тус бүр 12 сая
  • 17-оос 32-р байр - тус бүр 8 сая /ам.доллар/ юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү