Орон сууцны 8 хувийн зээлийн санхүүжилтийг банкуудад олгов


6 жил

Нийслэл хотын хэмжээнд нийт иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгааг статистикийн тоо, мэдээлэл харуулдаг.

Тэгвэл иргэдийн орон сууцанд орох гол нөхцөл болсон ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжилтгүй гэх шалтгаанаар арилжааны банкууд ард иргэдэд олгодоггүй. 

Төрөөс иргэдийг орон сууцаар хангаж, агаарын бохирдлыг бууруулахын тулд ипотекийн зээлийн санхүүжилтэд ихээхэн анхаарч санхүүжилтийг цаг алдалгүй хийхийг зорьдог.

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг арилжааны банкуудад сард хоёр удаа тогтмол олгож байгаа. 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан бөгөөд энэ санхүүжилтээр 706 иргэн орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаад байгаа аж.

Харин энэ удаад ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийв. Ипотекийн зээлийн санхүүжилтэд олгосон энэхүү 45 тэрбум төгрөгийг тавдугаар сар гараад хийсэн ч иргэд маш ихээр хамрагдаж, одоогийн байдлаар 657 иргэн хамрагдаад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү