ДОХ-той иргэдийн тоо 260 болж өсчээ


6 жил

Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлан мэдээллээр өнгөрөгч 4 дүгээр сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн тоо 5-аар нэмэгдэж, ДОХ-той иргэдийн тоо 260 болж өсчээ.

ХДХВ-ийн халдвар авч ДОХ-той болсон иргэдийн талаас илүү хувь нь 20-44 насныхан байгаа бөгөөд 99 орчим хувь нь бэлгийн замаар энэ өвчнийг авсан байна.

Монгол Улсад ХДХВ-ийн тохиолдол 1992 онд анх бүртгэгдсэнээс хойш энэ өвчнөөр 40 хүн нас бараад байгаа. Дахин 260 хүн энэ өвчний халдвар авсан 3 сая гаруйхан хүн амтай манай орны хувьд том аюул юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү