Спортын төв ордонд энэ ням гарагт бөхийн барилдаан болно


6 жил

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм.

Энэхүү барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон. Тэгвэл ирэх ням гарагт буюу энэ сарын 20-нд Спортын төв ордны зааланд болох гэж байна.

Бөхийн холбооны маргаан дуусаагүй байгаа учраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс өргөөнд болох байсан бөхийн барилдаанууд хойшилсоор байгаа юм.

Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанууд болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж. Тиймээс тус ордонд 20 жилийн дараа дахин бөхийн барилдаан болох гэж буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү