"Хасын хүлэгүүд" дээд лигийн аваргаар тодорлоо


6 жил

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн дээд лигийн тоглолт өндөрлөж, "Хасын хүлэгүүд" баг аваргаллаа. "Хүлэгүүд" өчигдөр финалын тав дахь тоглолтод хүчтэй өрсөлдөгч "Төв Ургац" багийг 104:107-оор ялснаар зургаан сар үргэлжилсэн дээд лиг хөшгөө хааж байна. Хоёр багийн цувралын харьцаа 4:1 болсон бөгөөд "Хасын хүлэгүүд" дээд лигийн зургаа дахь түрүүгээ хүртэж буй нь энэ. Харин дэд байрт "Төв Ургац", гуравдугаар байрт "Алдар Танан гарьд" баг орлоо. Энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийг шалгаруулахад "Хасын хүлэгүүд" багийн тоглогч Т.Санчир болов. Дээд лигт түрүүлсэн "Хасын хүлэгүүд" баг 50 сая, удаах байрт орсон "Төв Ургац" 15 сая, "Алдар Танан гарьд" 5 сая төгрөг гардан авсан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү