Эзэнгүй Замын-Үүдийн Элсний нүүдэл


6 жил

Хил гэх хэрээсэлсэн утасны цаадах наадахын ялгааг мэдэрсэн нь.

Байгуулагдаад 87 дахь жилийн нүүрийг үзэж буй Дорноговь аймгийн 14-н сумын нэг болох Замын-Үүд сумын одоогийн нөхцөл байдалтай танилцаж сурвалжлахаар тус сумын зүг анги хамт олноороо хүлгийн жолоо залсан юм.
Учир нь тус суманд байрлах Замын-Үүд өртөө нь Монгол улс, БНХАУ-г холбосон төмөр замын цорын ганц боомт бөгөөд БНХАУ-ын Эрээн хоттой холбогддог. 
Анх нэгдүгээр курст орсон жил оюутан насны хамгийн анхны зугаалга болох Намрын зугаалганд явах үед төгсөх ангийн ах “Та нар Замын-Үүд, Эрээн хотруу явдаг аялалд заавал яваарай. Хамгийн сайхан дурсамж тэнд л үлддэг шүү ” гэж билээ. Хүлээлт дагуулсан цаг хугацаа өнгөрч бид хүсэн хүлээсэн аялалдаа гарсан нь энэ юм.
Ангийхан дунд анх удаа воганд сууж байгаагаас эхлээд хүүхэд байхдаа воганд амьдардаг шахуу байсан нэгэн ч байлаа. Дурсамж дурдатгал болох олон адал явдал биднийг хүлээж буй гэхээс тэсэж ядан мөн Замын-Үүдэд очоод засаг даргатай нь уулзан тус сумын талаарх нийтлэл нэвтрүүлэг бэлдэнэ гэсэн даалгавраа өвөртлөн воганд нэг хонож өглөөний найман цагт зорисон газраа бид буусан юм. 
Хотоос гарахаасаа өмнө манай ангийхан очих гэж буй газраа судлан баримт цуглуулж Замын-Үүдийн ус, элсний талаар гээд сэдвээ оноож аваад тус тусын сэдвээрээ нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх зорилгоор багт хуваагдсан юм. Ингээд өглөөний найман цагт Замын-Үүдэд буутал элсээр биш цасаар шуурч байх нь тэр. Энэ чинь элс шороогоор шуурч байх ёстой биздээ гэсээр бид бушуухан вокзал дотор нь оров. Гэтэл уг газрын уур амьсгал нэг л тогтворгүй хүмүүс амандаа бувтнацгаан “одоо яанаа” гэлцэнэ. Юу болсныг сонирхон дунд эргэм насны нэгэн ахаас асуутал “Эрээн хотруу хил гаргадаг 69-ний жолоочид жагсаал хийж байгаа.” гэв. Юунаас болоод жагсах болсныг нь тодруулахад хилээр гарч буй машины татварыг нэмсэнтэй холбоотой гэсэн юм.
Нутгийн удирдлагынх нь байр есөн цагт ажлаа эхлэхтэй зэрэгцэн бид очиж учир явдлаа хэлэн уулзахыг хүсэхэд уриалгахан хүлээн авч хурлын танхимдаа биднийг оруулав. Оюутнуудаа дагуулан энэ хүртэл ирж мэдээлэл бэлтгэж байгаа багшид баярлалаа гэсээр Засаг даргын тамгын газрын ажилтнууд бидэнтэй яриагаа эхэлсэн юм.
Харамсалтай нь засаг дарга нь өөрийн биеэр байсангүй. Өнөөх 69-ний жолоочдын жагсаалыг шийдвэрлэх арга хэмжээ авч уулзалт хийхээр явсан гэнэ. ЗДТГ-ын даргын туслах Б.Батдулам, Байгаль хамгаалагч Г.Батцэцэг, ЗДТГ-ын БОАЖ хариуцсан ажилтан Т.Уранчимэг нар бидэнд өнгөрсөн жилүүдэд хийсэн арга хэмжээ болон одоо хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж мэдээлэл өгсөн юм. Удирлагуудын яриаг сонсохыг хүсвэл энд дарна уу. 
Элсэн овоо босгож элсээ нурахаас хамгаалж машины хуучин дугуйгаар хаалт хийсэн. Үүний зорилго нь иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж агаар салхинд гарч зогсох тухтай нөхцлийг бүрдүүлэхэд оршдог гэж ЗДТГ-ын даргын туслах Б.Батдулам хэлсэн юм.
Харин бодит байдалтай нь очиж танилцахад тэдний ярьснаас тэс өөр орчин биднийг угтав. Элсэн овоог нь олох гэж такси барихад жолооч нь ч уг газрыг мэдэхгүй байсан нь биднийг гайхшруулсан юм.
Уншигч та бүхэн дээрх зурагнаас Хятад, Монголын хилийн заагийг харж болно. Хятдын хил салхин сэнс, өвс бут бас хоггүй цэвэр байдлаараа манайхаас ялгарч буй нь нүднээ илхэн харагдаж байсан юм.
ЗДТГ-аас гараад манай сурвалжлах баг Замын-Үүд сумын нэгсэн эмнэлэгийг зорилоо. Учир юунд гэвэл нутгийн хүмүүст тэрхүү сул шороо, хатуулагатай ус, цаг агаарын нөхцөл хэрхэн нөлөөлдөг тухай мэдээлэл авахыг хүссэн юм. Нэгдсэн эмнэлэгийн хашаанд ороход үйлчлэгч эмэгтэй элс шүүрдэж байгаатай таарлаа. 
 
 

Түүнээс яриа авахад "Би эмнэлэгийн гадаах элс, хогийг цэвэрлэдэг. Нэг ёсондоо гадаа талбай хариуцсан үйлчлэгч. Энэ ажилд ороод нэг жил болж байна. Бараг албан байгууллага болгонд л гадаах элсийг нь шүүрдэж цэвэрлэж байх ёстой ажилтан байдаг. Эмнэлгийн гадаах элсийг ганцаараа цэвэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь манай энэ хавь байнга л элсээр шуурч байдаг болохоор дөнгөж цэвэрлээд л эргэж харахад ахиад л элсээр хучигдсан байдаг" хэмээлээ.

Бид цааш эмнэлэгийн дарга нар болон дотрын эмчээс холбогдох мэдээлэл хүссэн боловч Сайншандруу сургалтанд явсан, одоогоор эзгүй байгаа гэсэн сувилагчийн тайлбар сонсоод бид буцсан юм.

Бодит байдалтай танилцсаны дараа энэхүү цөлжилтийн асуудлыг иргэдийн оролцоогүйгээр дан ганц сумын захиргаа үүний эсрэг тэмцээд нэмэргүйг олж харлаа. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг экологийн боловсролтой болгох хэрэгтэй аж. Зөвхөн мод суулгац тариад түүнийгээ арчилж тордохгүй бол ургахгүй шүү дээ. Нутгийн иргэдийг наад захын мод тарих, арчилах мэдлэгтэй болгохын тулд сэтгүүлч бидний оролцоо нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь тэдэнд туслах нэг арга юм .

  

 
 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
unshigch [103.10.22.xxx] 6 жил
yunii omno niitlel bichij erel haiguul hiij mergejildee durtai baigaa oyutnuudad bayr hvrgie! ene met hondoh olon asuudal bii... hicheengvilen ajillaj vnen zow bodit medeelliig ard irgeddee hvrgeerei
Үүү [66.181.161.xxx] 6 жил
Сайн юмаа