“Бидний театр” жүжгийн уралдаан үргэлжилж байна


6 жил

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран нийслэлийн есөн дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлажээ.

. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө. Жүжгийн уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат, дүүргийн ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 хүүхдэд тухайн жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулна. Хоёрдугаар шат, нийслэлийн Улаанбаатар чуулгад тавдугаар сарын 8, 9-ний өдөр явагдана.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллах ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү