Үнсгэлжин хүүхэлдэйн киноны аймшигт бодит түүх


6 жил

    Үнэндээ Үнсгэлжингийн түүх дэлхий даяар олон мянган хувилбартай ардын аман зохиол юм.Тэдний нэг хувилбар болох Ах дүү Гриммийн үлгэрт бичсэнээр эзэн хааны үдэшлэгээс зугтах гэсэн Үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхай асгадаг. Гэвч энэ арга нь бүтэлгүйтэж, үзэсгэлэнт бүсгүйн өрөөсөн болор шаахай л наалдан үлддэг байна. Үнсгэлжингийн хойд эгч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан, хорон муу санаатай байв. Ханхүү шаахайн эзнийг хаант улсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйн нэг нь хөлийнхөө эрхий хурууг, нөгөө нь өсгийгөө огтлон хаяж, болор шаахайд хөлөө багтаах гэж оролддог.

Гэвч Үнсгэлжингийн үнэнч найзууд болох шувууд тэдний заль мэхийг мэдэн, цус нэвчсэн оймсыг нь ханхүүд зааж өгдөг билээ. Үнсгэлжинг зовоосон, ханхүүг хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнх нь төлөө хоёр эгчийнх нь нүдийг шувуу тоншин сохолдог. Ах дүү Гриммийн жинхэнэ үлгэрээр (1812 онд бичсэн) нь хийсэн бол ийм л зүйл болох байж.

Мөн 1697 онд Шарль Перрогийн бичсэн хувилбар бий. Энэ хувилбар хамаагүй зөөлөн ба Диснейн кинотой бараг л төстэй. Үнсгэлжин хойд эхийнхээ харгис хэрцгий байдлын талаар сайн санаат Хүмүүжүүлэгч эмэгтэйдээ хэлдэг. Асуудлыг шийдэхийн тулд Үнсгэлжин хойт эхийнхээ хоолой дээр том модон авдарны таг унаган хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж ятгадаг байна.

Үүний хариуд Үнсгэлжин Хүмүүжүүлэгч эмэгтэйгээ аавтайгаа гэрлэхийг ятгах ёстой байлаа. Үнсгэлжин ч бүхнийг ёсоор болгон хойд эхээ хөнөөсний дараа Хүмүүжүүлэгч эмэгтэйн жинхэнэ төрх илэрнэ. Тэр өөрийнхөө нууж байсан үзэсгэлэн төгөлдөр долоон охиноо гарган ирэхэд эцэг нь өөрийн охин болох Үнсгэлжингээ тоохоо больдог байна. Ингээд бүгд хөөрхий охиныг ад үзэн, эцэст нь зарц болгодог. Ингээд хөөрхий үнсгэлжингийн түүх Диснейн кинотой ижилхэн өрнөдөг аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [192.168.8.xxx] 2 жил
Хөгжилтэй аймар юм аа
Номин [124.158.96.xxx] 3 жил
Үнэхээр муухай юм аа 2 нь
Номин [124.158.96.xxx] 3 жил
Энэ 2 түүх нь илүү муухай юм байна гэхдээ яг үнэн түүхыг нь үзмээр байна
Зочин [192.168.8.xxx] 2 жил
Сонирхолтой санагдлаа