Нацү башёг Какүрюү М.Ананд тэргүүлнэ


6 жил
Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах юм. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигджээ. Япон аваргын хувьд сүүлийн хэдэн башёд бэртлийн улмаас барилдаагүй болохоор байдал тун хүнд байгаа.
Тэгвэл Ичиножёо А.Ичинноров маань сэкивакэ цолтой хүч үзнэ. Дээд зиндаанд барилдах бусад Монгол бөхчүүдийн тухайд гэвэл Тамаваши магаширагийн зүүний нэгдүгээр эрэмбэлэгдэж байгаа бол Чиёошёома (М-6), Араваши (М-12)-т бичигдсэн байна. Зуны башёгийн жюүрёо зиндаанд долоо, макүшитад зургаа, санданмэд нэг, жонидан зиндаанд хоёр монгол бөх багтжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү