3x3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг ОУ-ын тэмцээнд уригджээ


6 жил

    FIBA 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хонконг, Вануатугийн багуудыг хожсон ч Узбекстаны багт хожигджээ. Иймээс Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолт, ур чадварыг үнэлэн ирэх долдугаар сард Хонконг-д болох Олон улсын тэмцээнд албан ёсоор оролцохыг урьсан байна.


Өнөөдөр Узбекстаны баг Хонконгийг хожсоноор энэ хэсгээ тэргүүлж Азийн аваргыг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Узбекстаны эмэгтэй багийг шигшээд тоглож ч магадгүй гэсэн тааврыг мэргэжилтнүүд өгч байна. Манай баг сайн өрсөлдөөнийг үзүүлсэн ч ганц оноогоор харамсалтай ялагдсан юм.




Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү