"Сарын шилдэг тамирчин"-аар П.Орхон тодорлоо


6 жил

   Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-ыг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулга явуулан тодруулж байгаа.

Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж, "Сарын шилдэг тамирчин"-аар Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоныг нэрлэжээ. Тэрээр гуравдугаар сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, аварга болсон юм.

Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн амжилтаараа хоёр дахь сардаа дараалан энэ шалгаруулалтанд өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж удаах байруудад бичигджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү