Алтан дагинатай уулзах алтан боломж зөвхөн өнөөдөр


6 жил

   Хөлбөмбөгийн ДАШТ-ний түрүүлсэнд багт очдог Алтан дагина хэмээх цом өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн дэлхийн хотуудаар аялаж эхэлсэн. Тэгвэл энэ цом манай улсад өнөөдөр ирээд байгаа юм. Алтан цом зөвхөн энэ өдөр саатах бөгөөд та МХБХ-ны ногоон талбайд болон Шангри-Ла Молл-ын 1 давхарт 13:00-20:00 цагийн хооронд цомыг өөрийн нүдээр харж, цомтой хамт дурсгалын зураг даруулах алтан боломжтой.

 "Алтана дагина" МХБХ-ны ногоон талбайд хэсэгхэн хугацаанд саатах бөгөөд энэ хугацаанд Урлаг спортын одод хоёр дахь жилдээ хөлбөмбөгөөр хүч үзнэ. Өнгөрсөн жилийн "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн аварга "Эрчим", МХБХ-ны цомын эзэн "Улаанбаатар сити" клубүүд "Супер цом"-ын төлөө тоглох юм.

"Оддын хөлбөмбөг" 10:00, "Алтан цомын айлчлал" 11:00, Эрчим - Улаанбаатар сити /Супер цом/ 12:30 үйл ажиллагаанууд болох бөгөөд үнэ төлбөргүй болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү