Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хамгийн анхны гоолын эзэн


6 жил

   Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд хамгийн анхны гоолыг Франц тоглогч Люсьен Лоран хийж байжээ. ДАШТ анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулагдаж анхны тоглолтоор 1930 оны 7 сарын 13-ны өдрийн 15 цагт Франц - Мексикийн тоглолтоор эхлэсэн бөгөөд тоглолтийн анхны гоолыг тоглолтын 19 дэх минутад Люсьен Лоран оруулж түүхэнд өөрийгөө мөнхөлсөн байна. Со­нир­холтой нь энэ тоглогч үүнээс хойш шиг­шээдээ ганц ч гоол хийгээгүй байна. 

Люсьен Лоран нь 1946 онд тоглогчийн кареераа дуусгаж, дасгалжуулагч хийсэн. Хожим тэрээр баар ажиллуулж, амралт чөлөөт цагаараа хөлбөмбөг үзэж бусадтай ярилцаж урам хайрладаг нэгэн байжээ. Тэрээр 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд буюу 98 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү