Энэ өдөр Монголын түүхэнд...


6 жил

Гуравдугаар сарын 19-ний энэ өдрийг Монголын түүхэнд хэрхэн тэмдэглэн үлдээснийг сонирхуулъя.

-1921 оны 3-р сарын 19-ний энэ өдөр Ардын журамт цэргийн сурган боловсруулах газрыг байгуулжээ. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байжээ. Энэ газар нь армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг  “Эв хамт ба коммунист суртлын газар” байжээ. 1924 оноос “Ардын цэрэг” сонины анхны дугаарыг хэвлэн гаргаж, Улсын түр цагийн хуралд сурган боловсруулах хэлтсээс нэг хүнийг оролцуулдаг дүрэмтэй байжээ.  

-1924 оны 3-р сарын 19-ний энэ өдөр  Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага болох “Бүсгүйчүүдийн тасаг”-ийг байгуулжээ. Харин жилийн дараа буюу 1925 оны 3-р сарын 19-ний энэ өдөр “Бүсгүйчүүдийн тасаг”-ийн нэг жилийн ойгоор  “Бүсгүйчүүдийн санал” нэртэй сэтгүүлийг гаргажээ.

-1979 оны 3-р сарын 19-ний энэ өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Халх голын ялалт” медалийг бий болгожээ. Энэ медалийг Халх голын районд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон Монгол- Зөвлөлтийн цэргийн түүхэн ялалтын 40 жилийн ойд зориулжээ.

-1962 оны 3-р сарын 19-ний энэ өдөр "Сөүл-88" олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбат Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрээр 1988 онд болсон Сөүлийн олимпийн наадмаас боксын тэмцээний 60 кг-ийн жинд хүрэл  медаль хүртэж, уг наадмаас Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болжээ. Нэргүйн Энхбат нь нийт  312 тулаанд оролцож, 240 ялалт байгуулсан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү