“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно


6 жил

   Оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг л арилжааны банкууд олгожээ. Энэ жил 35-37 мянган оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авна.

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн журамд орж байгаа өөрчлөлтүүд:

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” нь

  • Хүүгүй
  • Барьцаагүй
  • Хамтран зээлдэгчгүй
  • Сурлагын чанарт тулгуурласан 
  • Арилжааны банкаар дамжихгүй болж байна. 

“Оюутны хөгжлийн зээл”-ийн шинэчилсэн журам баталгаажих шатандаа явж байгаа бөгөөд цаашид зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд зээлийн шаардлагыг хангахуйц голч дүнтэй, ЭЕШ-ийн оноотой байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү