Олимпийн аварга Н.Түвшинбаярын хүү Т.Манлай мөнгөн медаль хүртлээ


6 жил

    Мнголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират Улсын холбоотой хамтран зохион байгуулж буй "Азийн нээлттэй тэмцээн" буюу "Asian continental pro" хоёр дахь өдрөө Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр насанд хүрэгчид болон мастерс ангилалын тэмцээн болж өндөрлөсөн. Харин өнөөдөр өсвөрийн тамирчдын шилдгүүд тодорсоор байна.

Энэ удаагийн тэмцээний хөвгүүдийн kids-3 ангиллын цагаан бүсний 27кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын хүү Т.Манлай барилдлаа. Уг жинд “Сэлэнгэ жюү жицү”-ийн тамирчин М.Энхбилэг алтан медалийн эзэн болсон бол “Mongolian Judo Academy”-ийн тамирчин, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын хүү Т.Манлай мөнгөн медаль хүртсэн юм. Хүрэл медалийг “Сэлэнгэ жюү жицү”-ийн тамирчин Т.Дөлгөөн хүртлээ. 

Цагаан өмсгөлтэй тамирчин Т.Манлай

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.212.xxx] 6 жил
Мундаг хүү бна